Оросын Төв банкны удирдлагын ээлжит хуралдаан өмнөх шийдвэрээ хэвээр хадгалан үндэсний валютынхаа бодлогын ханшийг 11 хувийн төвшинд нь үлдээлээ.
Фото ТАСС.
ТБ өмнөх хуралдаанаараа есдүгээр сарын 11-ний өдөр Urals нефтийн нэг баррелийн жилийн дундаж суурь үнийг $60 доллараас $50 долларт гурван жилийн хугацаатайгаар тогтоож өгчээ. Есдүгээр сарын 11 хүртэл ТБ нь бодлогын хүүгээ таван удаа буулгасан байна.
Есдүгээр сарын 11-нээс өмнө долдугаар сарын 31-нд хуралдсан хуралдаанаараа Оросын банкны захиралуудын зөвлөл бодлогын хүүгээ 11,5-аас 11 хувь болгосон бөгөөд тэр үед Urals нефтийн баррелийн дундаж үнийг $60 доллараас илүүгүйгээр баримжаалж байсан юм.
Оросын Төв банк 2014 оны арванхоёрдугаар сарын 16-нд бодлогын хүүгээ эрс нэмэн 10,50 хувиас 17,00 болгосон юм. 2015 оны нэгдүгээр сарын 30-наас түүнийгээс аажмаар буулгаж иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР