
Орхон аймгийн Байгаль, орчин аялал, жуулчлалын газар /БОАЖГ/ энэ сарын эхний арав хоногт Хар модот, Янзага, Зөгийт, Самбартай хөтөл зэрэг газар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, хайрга ашигласан хоёр хэрэг илрүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Мөн мод үржүүлгийн талбайд найман мянган ширхэг улиасны мөчир, таван кг шар хайсны үр, 2500 ширхэг шар хайсны суулгац, 500 ширхэг шинэсний тарьц шилжүүлэн суулгасан байна.
А.Зул