Тайсоны нэрийг Алдрын танхимд мөнхөллөө

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Тайсоны нэрийг Алдрын танхимд мөнхөллөө

Нэгэн
цагт дэлхийн хамгийн муу эр хэмээх нэрийг зүүж, болохгүй бүтэхгүйгээрээ
үргэлж бичигддэг байсан дэлхийн хүнд жингийн боксын аварга Майк Тайсоны
нэрийг жүжигчин Силвестрь Сталлоны нэрийн хамт “Олон улсын боксын
алдрын танхим”-д өнгөрсөн ням гаригт мөнхөллөө. Алдрын танхимд Тайсоны
нэрийг хүнд жингийн дэлхийн аварга болж байсных нь төлөө оруулсан бол
Сталлоны нэрийг Роки цуврал киног бүтээснийх нь төлөө оруулжээ. Түүнчлэн
уг танхимд Мексикийн аварга Хулио Цезарь Чавез, Орос гаралтай
хоёрдугаар хагас жингийн өсвөрийн аварга Костъя Цуй, Мексикийн
дасгалжуулагч Начо Беристейн болон шүүгч Жо Кортез нарын нэрийг тус тус
оруулсан байна. 

Тайсон ээжийгээ нас барсны дараа дасгалжуулагч
Кус Д’аматогийн хууль ёсны асрамжинд очсон бөгөөд тэр цагаас хойш алдрын
оргил хүртэл хүчин зүтгэх бүхий л цаг хугацаанд Д’амато хамт байж,
замыг тэгшитгэн засч өгсөн байна. Тайсон Алдрын танхимд нэрийг нь
мөнхлөх үеэр бүгдэд хандаж дасгалжуулагчийнхаа хүчин чармайлтанд
талархаж явдгаа илэрхийлж, гавъяаг нь өндөрт өргөсөн байна. Түүнчлэн
Тайсон төрсөн хотынхоо боксын аваргуудыг балчир байхдаа үргэлж даган
дуурайж, яг л тэдэн шиг болохыг хүсч мөрөөддөг байсан нь түүний
амжилтанд нөлөөлсөн тухай хэлжээ.

Харин жүжигчин Сталлоны хувьд
тэрээр Филаделфийн боксчин Роки Балбоагийн бодит амьдралаар сэдэвлэсэн
киног бичиж, өөрөө гол дүрд нь тоглон 1976 онд олны хүртээл болгосон нь
Оскарын шагналын 10 төрөлд нэр дэвшиж, шилдэг зураглаач, шилдэг
найруулагч, шилдэг кино редакторын шагналуудыг тус тус хүртэж байсан юм.
Түүнчлэн Сталлон Роки Балбоагийн дүрээс сэдэвлэсэн таван кино бичсэн
бөгөөд 2006 онд Америкийн боксын спортын тухай зохиол бичигчдийн
нийгэмлэгээс кино хальсанд боксыг мөнхөлж чадсан амжилтыг нь үнэлж
ийгэмлэгийн нэрэмжит шагналаар шагнаж байжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж