
Тайсон ээжийгээ нас барсны дараа дасгалжуулагч Кус Д’аматогийн хууль ёсны асрамжинд очсон бөгөөд тэр цагаас хойш алдрын оргил хүртэл хүчин зүтгэх бүхий л цаг хугацаанд Д’амато хамт байж, замыг тэгшитгэн засч өгсөн байна. Тайсон Алдрын танхимд нэрийг нь мөнхлөх үеэр бүгдэд хандаж дасгалжуулагчийнхаа хүчин чармайлтанд талархаж явдгаа илэрхийлж, гавъяаг нь өндөрт өргөсөн байна. Түүнчлэн Тайсон төрсөн хотынхоо боксын аваргуудыг балчир байхдаа үргэлж даган дуурайж, яг л тэдэн шиг болохыг хүсч мөрөөддөг байсан нь түүний амжилтанд нөлөөлсөн тухай хэлжээ.
Харин жүжигчин Сталлоны хувьд тэрээр Филаделфийн боксчин Роки Балбоагийн бодит амьдралаар сэдэвлэсэн киног бичиж, өөрөө гол дүрд нь тоглон 1976 онд олны хүртээл болгосон нь Оскарын шагналын 10 төрөлд нэр дэвшиж, шилдэг зураглаач, шилдэг найруулагч, шилдэг кино редакторын шагналуудыг тус тус хүртэж байсан юм. Түүнчлэн Сталлон Роки Балбоагийн дүрээс сэдэвлэсэн таван кино бичсэн бөгөөд 2006 онд Америкийн боксын спортын тухай зохиол бичигчдийн нийгэмлэгээс кино хальсанд боксыг мөнхөлж чадсан амжилтыг нь үнэлж ийгэмлэгийн нэрэмжит шагналаар шагнаж байжээ.