С.Эрдэнэ гишүүний өргөдлийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ гишүүний өргөдлийг хэлэлцэнэ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн гаргасан өргөдлийг хэлэлцэх гэж байна. С.Эрдэнэ гишүүн өөрийг нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг гүтгэсэн хэмээн үзэж, өргөдөл гаргажээ. Өнгөрсөн өвөл Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааны үер Н.Алтанхуяг дарга С.Эрдэнэ гишүүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай удаа дараа уулзсан, заавар зөвлөгөө авсан гэх мэтээр хэлсэн юм. Уг асуудлаар С.Эрдэнэ гишүүн өргөдөл гаргасныг хэлэлцэх гэж байгаа бололтой. Хуралдааныг хаалттай хийж магадгүй байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж