Төрийн албаныхан банга хүртэв

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхан банга хүртэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг ярилцах үеэр тус байнгын хорооны дарга Су.Батболд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам зэрэг холбогдох газруудаас оролцсон төлөөллийнхөнд банга хүртээлээ. Тэрээр дээрх яамныханд хандаж “Чуулганаар Ноён уулыг хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэх үед маш олон гишүүн асуулт асууж, хариулт авна. Бэлтгэлээ сайн ханга. Асуултад тодорхой хариулт өгч чаддахгүй, оруулж ирсэн асуудлаа хамгаалж чаддаггүй байдлаас болж, чухал асуудал буцах тохиолдол бий. Ер нь төрийн алба чадваргүй хүмүүсээр бүрдэх болсон нь Монгол төрийн эмгэнэл болчихоод байна” гэсэн юм.

Үнэндээ ч сонгууль болох бүрийд яам, агентлагуудын дарга, “цэрэг” өөрчлөгдөж, мэргэшсэн, чадварлаг байх төрийн албаны бүтцэд чадваргүй нь голлодог болсон нь худлаа биш. Энэ асуудал үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд очоод байна гэсэн дүгнэлт ч гарсан удаатай.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж