Денис Касперт
Кадр: видео YouTube
Америкаас Сирид хийсэн бөмбөгдөлтийн үеэр “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн немец рэпчин агсан Денис Касперт (Denis Cuspert) өртөн амиа алджээ. Энэ тухай CNN дамжуулав.
Түүнийг үхсэн тухай мэдээллийг Ракка хотын нэгэн оршин суугч олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. Гучин есөн настай Касперт Ракка хот ба Эт-Табка хотуудын хоорондын авто зам дээр машинтайгаа бөмбөгдүүлсэн байв. Америкийн төлөөлөгч ч энэ мэдээг баталжээ.
Рэпер өмнө нь тайзнаа Deso Dogg нэрээр тоглодог байсан бөгөөд тэрээр 2012 онд исламчуудтай нэгдэн Абу Тальха аль-Альмани (Abu Talha al-Almani) нэртэй болсон байжээ.
Энэ жилийн хоёрдугаар сард Каспертийг АНУ-ын Төрийн департамент онц аюултай террористуудын жагсаалтад оруулжээ.
(тайлбар: немец (нем. Deutsche) — эртний германчуудаас гаралтай ард түмэн, Герман, Австри, Швейцари, Лихтенштейны үндсэн хүн ам болдог. Нийт 140 сая орчим хүн байдаг)
Бэлтгэсэн Ш.МЯГМАР