Залуу дуучин Ариана Гранде ирэх жил “MAC Cosmetics”-ийн нүүр царайгаар ажиллахаас гадна өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар болжээ. Түүний нэрийн дор үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүд нь чавганы өнгийг санагдуулам уруулын будаг, хүүхдийн мэт ягаан өнгийн уруул өнгөлөгч, нүүрний будгийн матте тогтоцыг хадгалагч гэх мэт зүйлс байх юм байна. Борлуулагдсан бараа бүрийн 10 центийг ДОХ-ын эсрэг сайн үйлсийн аянд хандивлах ажээ.