Оросын байлдааны онгоц АНУ-ыг “сандаргажээ”

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Оросын байлдааны онгоц АНУ-ыг “сандаргажээ”

 

Оросын “Ту-142 Баавгай” байлдааны онгоц Япон тэнгист байрлаж байсан АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “USS Ronald Reagan” хөлгийн дэргэдүүр  нисч багагүй сандаргасан байна. Оросын хөлгийг “хөөж явуулахаар” АНУ-ын тэнгисийн цэргийнхэн “F/A-18” байлдааны дөрвөн нисэх онгоцоо хөөргөсөн аж. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт Япон тэнгист үргэлжилж байх үеэр энэ хэрэг болжээ. Оросын байлдааны онгоц АНУ-ын тээвэрлэгч хөлөгт далай тэнгисийн миль хүрэхгүй хэмжээнд ойртож очсон хэмээн “Reuters” агентлагт мэдээлжээ. Оросын байлдааны онгоцыг анх Өмнөд Солонгосын цэргийн онгоц олж харсан аж.

 

АНУ болон ОХУ-ын харилцаанд Украины зүүн хязгаарын зөрчил болон Сирийн асуудлаас үүдэн үл ойлголцол үүсээд буй юм.

 

Энэ нь АНУ-ын байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист Бээжингийн  барьж буй хиймэл арлуудад ойртсон хэрэг явдлаас хэдхэн хоногийн дараа болсноороо анхаарал татаж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж