Америкийн цэрэг-аж үйлдвэрийн Northrop Grumman компани АНУ-ын Нисэх хүчний шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч бүтээх гэрээг авчээ. Энэ тухай мягмар гаригт АНУ-ын Нисэх хүчний сайд хатагтай Дебора Ли Жеймс мэдээлэв Гэрээний өртөг нь 80 тэрбум доллар болох юм. Сайд харин хэвлэлийн хурал дээр үнийн асуудлыг тойрч хариу өгсөнгүй.
Northrop Grumman өмнө нь АНУ-ын Нисэх хүчинд В-2 бөмбөгдөгч онгоцыг бүтээсэн байв. Стратегийн шинэ бөмбөгдөгч онгоц нь дайснуудынхаа радарт баригдахгүй байх чадвараар өмнөхөөс илүү бөгөөд үл үзэгдэгч "стелс" технологийг өргөн ашиглах юм. Мөн түүнд сүүлийн үед хийгдсэн шинэ бат бэх материалууд ашиглагдана. Уг онгоц нь цөмийн бөмбөг тээх бөгөөд хэд хэдэн хувилбараар бүтээгдэх ажээ.
Үүний зэрэгцээ, Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгдэхдээ, Сири, Иракийн нутаг дэвсгэрт “Исламын улсын” эсрэг хуурай замын цэргийн ажиллагаа явуулна гэж АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний хорооны өмнө сонсгол тавихдаа хэлсэн юм. Гэвч дараа нь тэр мэдээллийг Цагаан орны төлөөлөгч Эрик Шульц үгүйсгэсэн байлаа.
АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн Жозеф Данфордын хэлснээр, АНУ нь Исламын улс бүлгийн хяналтад байгаа нефтийн аж үйлдвэрийн байгууламжуудад өгөх цохилтоо нэмэгдүүлэх ажээ. “Исламын улс” бүлгийн нутаг дэвсгэр дэх нефть боловсруулах үйлдвэрүүдийг “түрэмгийлэн” довтлох болно гэж генерал мэдэгдсэн юм.
АНУ-ын албаны хүмүүс “ИУ” нь нефтийн орлогоос багагүй хөрөнгөтэй болж байгааг хэлдэг. Тэр нь АНУ-ын удирдлагаар тус бүлэглэлийн санхүүгийн байдлыг хаахаар хичээж байгаа эвслийн орнуудын оролдлогыг сулруулж байгаа юм.
Өмнө “Исламын улсын” нефтийн хөрөнгөд хийсэн агаарын довтолгоонуудын дараа ч энэ террорист бүлэг нефтийн наймаанаас жилдээ 500 сая доллар олж байна.
ЦЭРГИЙН ТӨСӨВ
Олон жилийн турш АНУ цэргийн зардлаар лидер байж ирсэн юм. Харин одоо гарч буй мэдээллээр бусад орнууд түүний аажмаар гүйцэх хандлагатай боллоо.
Дэлхийн байдал хурцдаж, анхаарлын төвд Сирийн байдал байна. Дайнд автсан бүс нутгийн орнууд бүхий л хүчээрээ цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хүсч байна.
ЦЭРГИЙН ХЭРЭГЛЭЭНДЭЭ ЯМАР ОРОН ИХ МӨНГӨ ЗАРДАГ ВЭ?
АНУ нь дэлхийд цэргийн хамгийн өндөр зарлагатай орон бөгөөд дараа нь яваа Хятадынхаас зарлага нь гурав дахин их байна.
ЦЭРГИЙН ХАМГИЙН ӨНДӨР ТӨСӨВТЭЙ 25 ОРОН:
Улс | Цэргийн төсөв, тэрбум доллараар |
АНУ | 569,3 |
Хятад | 190,9 |
Их Британи | 66,5 |
Россия | 53,2 |
Франция | 52,7 |
Индия | 49,7 |
Япон | 49,3 |
Саудын Араб | 46,3 |
Герман | 43,8 |
Өмнөд Солонгос | 35,7 |
Австрали | 34,3 |
Бразили | 30,7 |
Итали | 29,0 |
Канад | 17,2 |
Турк | 15,9 |
Израиль | 15,6 |
АНЭ | 14,7 |
Тайвань | 14,5 |
Испани | 13,9 |
Алжир | 12,4 |
Польш | 12,2 |
Нидерланд | 10,6 |
Сингапур | 10,4 |
Пакистан | 10,3 |
Ирак | 10,3 |
АНУ нь батлан хамгаалахдаа жилд $569 тэрбум доллар зарцуулж байгаагийн, ихэнх нь цэргийн ажиллагаа болон бие бүрэлдэхүүн, техник төхөөрөмжийн үйлчилгээнд зориулагддаг ажээ. Гэсэн хэдий ч энэ нийлбэр нь $587 тэрбумын зардалтай байсан 2014 онтой харьцуулахад буурсан гэж IHS үзлээ.
АНУ, Япон, Бразили мөн цэргийн зардлаа 2014 оноос хойш бууруулж байна. Харин Өмнөд Солонгос, Хятад, Их Британи нь цэргийн зардлаа нэмсэн орнуудын лидерүүд болж байна. Тухайлбал, Хятад цэргийн зардлаа жилд $14,7 тэрбумаар нэмжээ.
Цэргийн зарлагаар хамгийн өндөр 25 орны дотор Азийн 13 улс багтсан бөгөөд тэдний зарлагын нийлбэр нь $840 тэрбум ам.доллар болжээ.
ЦЭРГИЙН ЗАРДЛАА 2014 ОНООС 2015 ОНД НЭМСЭН ОРНУУД.
Улс | 2014 оны цэргийн төсөв, тэрбум доллараар | 2015 оны цэргийн төсөв, тэрбум доллараар |
АНУ | 586,9 | 569,3 |
Япон | 54,6 | 49,3 |
Бразили | 34,4 | 30,7 |
Өмнөд Солонгос | 32,6 | 35,7 |
Их Британи | 58,1 | 66,5 |
Хятад | 176,3 | 190,9 |
Барууны орнуудаас топ-25-д багтах нь улам бүр багасаж байгаа. Топт Европын долоон улс, Хойд Америкийн хоёр орон багтжээ. Гэсэн хэдий ч янз бүрийн орнуудын янз бүрийн эх сурвалж нь тэдний цэргийн зардлыг янз бүрээр үнэлэхэд хүргэж байна.
IHS нь цэргийн бүх төсвүүдийг АНУ-ын валютаар тооцох стандартыг барьжээ. Үүний улмаас, доллартай харьцуулсан рублийн ханш унасан нь төсвийн нийт хэмжээгээ буулгаж өгсөн байлаа.
Үүний зэрэгцээ, IHS тэмдэглэснээр, Саудын Арабын зардал бусад их сурвалжийнхаас бага гарав.Энд харин аюулгүй байдлын зарлагыг оруулаагүй бөгөөд мөн энэ чансаанд АНУ-ын зардалд бусад гадаад орнуудад тусласан цэргийн зарлагыг оруулаагүй байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР