100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцоно

Недерландын Бейлен хотноо ирэх сарын 1-8-ны өдрүүдэд 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээнд 2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат, 2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Азийн аваргын мөнгөн медальт М.Одгэрэл нарын 23 тамирчин эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ жилийн ДАШТ-д олон орноос ирсэн 300 гаруй тоглогч өрсөлдөх аж.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Залуучуудын насны ангилал (19 хүртэл)

Эрэгтэй

1.Цогтбаатарын Сүхбат (2014 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт)
2.Баатарсүхийн Мөнхжин (Залуучуудын Азийн аваргын медальт)

Эмэгтэй

1.Моломжамцын Одгэрэл (2014, 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга, 2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт)
2. Баярын Мишээл (Спортын дэд мастер)
3.Дэлгэртөгс Одонтуяа (Спортын мастер)
4.Ариунбаярын Дашбаяр (Дэлхийн даамын холбооны мастер)

16 хүртэлх нас:

Хөвгүүд
1.Мөнхбаатарын Шийравжамц (Монголын хүүхдийн спортын V их наадмын аварга)
2. Бүрэнбатын Уудамбаатар (Спортын дэд мастер)
3. Баясгалангийн Пүрэвжаргал (Спортын дэд мастер)

Охид
1.Батбаатарын Отгон-Эрдэнэ (Монголын хүүхдийн спортын V их наадмын мөнгөн медальт)
2. Сүхбаатарын Сарантуяа (Өсвөрийн Азийн АШТ-ий хүрэл медальт)
3. Сосорбарамын Гандиймаа (Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрэл медальт)

Өсвөрийн 13 хүртэл нас

Хөвгүүд
1. Сайхандэлгэрийн Мөнх-Оргил (Монголын хүүхдийн спортын V их наадмын хүрэл, өсвөрийн Азийн аварга)
2. Ганболдын Жавхлантөгөлдөр (Спортын дэд мастер)

Охид
1. Ганбатын Дүүрэнбилэг (2013 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга)
2.Энхбаярын Маргад (Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт)
3. Тогмидийн Ганчимэг (Өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт)

Өсвөрийн 10 хүртэл нас

Хөвгүүд
1. Батбаярын Пүрэвбаатар (Өсвөрийн Азийн аварга)
2. Батбаярын Энхрийлэн (Өсвөрийн Азийн аварга)
3. Баярмагнайн Баярманлай (УАШТ-ий мөнгөн медальт)

Охид
1. Ганболдын Ууганжаргал (2015 оны Улсын аварга)
2. Энхболдын Хүслэн (Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт)
3. Гантөмөрийн Буяндэлгэр (Азийн АШТ-ий хүрэл медальт) тус тус өрсөлдөнө.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг тивийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон амжилт, сорилт тэмцээний амжилтаар сонгон шалгаруулжээ.

Дэлхийн АШТ-ий линк: youth.wcdraughts.com

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж