"Шинэ үе" продакшны жүжигчин СТА Л.Сөрөлт, уртын дуучин СТА А.Түмэн-Өлзий нар энэ сарын эхээр “Хайрын тэнгэр диваажин” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо Бөхийн өргөөнд хийсэн билээ. “Хөөрхөндөө”, “Хайрын тэнгэр диваажин”, “Нандин” зэрэг олон сайхан хайрын дууг дуулж, ард түмнээ баясгаж яваа авьяаслаг уран бүтээлчид маань “Гоёл” кашмерийн 100 хувийн тансаг ноолуураан дээлээр гоёжээ. Дуунд дуртай ард түмнийхээ сэтгэлийг хөглөн яваа уран бүтээлчдийн гоёл нь хүртэл “гоё” байлаа.
Танхим дүүрэн үзэгчдийг дуу хуур, хошин шогийн тоглолтоор уйдаагаагүй “Хайрын тэнгэр диваажин” тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдсон удаатай. Тэгвэл уран бүтээлчид маань энэхүү тоглолтоо өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгуудад тоглосон байна. Харин тэд ирэх оны эхний эхээр орон нутгаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.
Ч.БОЛ