Наадмаар морьтой цагдаа эргүүлд гарна

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Наадмаар морьтой цагдаа эргүүлд гарна

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас энэ жилийн үндэсний баяр наадмаар морьтой цагдаагаар эргүүл хийлгэж, хэв журам сахиулахаар болсон байна. Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газар ОХУ-аас 20 морь авчирч, цагдаа нарыг морьтой болгох ажлыг эхлүүлсэн. Гэвч өвлийн улиралд морьтой эргүүл төдийлөн тохиромжтой биш байсан тул эл ажлыг өнгөрсөн намар хэсэг хугацаанд зогсоосон юм.  “Өнөөдөр” сонинд мэдээлснээр ОХУ-аас оруулж ирсэн морьд цагдаагийн моринд тавих олон улсын стандартын шаардлагыг хангасан байдаг. Тиймээс ч энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт тус бүр зургаан морьтой цагдаа эргүүлд гарахаар болжээ. Одоогоор дээрх шүдлэн насны морьдыг Баянзүрхийн товчооны цаахна байх жүчээнд малчнаар маллуулж байна. Ер нь энгийн өдрүүдэд ч морьтой цагдааг эргүүлд гаргаж байхаар болсон тухай Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн зохицуулагч Д.Мөнхбат мэдээлжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж