Хөрөнгийн биржийг сайжруулаад ч нэмэргүй

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийг сайжруулаад ч нэмэргүй

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ МУУ БОЛ ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ
САЙЖРУУЛААД Ч НЭМЭРГҮЙ

Хөрөнгийн зах зээлийг хөгжүү­лэхийн тулд эн тэргүүнд авч хэлэлцэх асуудал бол Хөрөнгийн биржид бүрт­гэлтэй компаниудын засаглалыг сайж­руулах явдал. Хэрвээ Монголын Хө­рөн­гийн биржийн технологи, дэд бүтцийг хөгжүүллээ гэхэд тэнд буй 134 компани нь идэвхгүй, за­саг­лал муутайгаас болж хувьцаа эзэм­шигчдээ хохироосоор байвал үр дүнгүй хоцорно. Компанийн засаг­лал муугаас сүүлийн жилүүдэд сан­хүүгийн салбарт багагүй хямрал учирсныг хүн бүр мэднэ. Ту­хайл­бал, Анод банк хувьцаа гаргачихаад дам­пуурсан. Энэ бол Монголын Хө­рөнгийн биржийн шалгуур муу­гаас үүдэлтэй. Мөн өнөөг хүр­тэл олон компани нэг болон нэгд­мэл ашиг сонирхолтой бүлэг этгээ­дүүдээр Төлөөлөн удирдах зөвлө­лөө бүрдүүлж цөөн тооны хувьцаа эзэмшигчдийг хохироосоор байгаа. Үүнээс гадна төрийн өмчийн ком­пани нэрийн дор албаар ашиггүй ажилладаг компани ч бий гэж ярих мэргэжилтнүүд байна. Үүнтэй хол­богдуулан өчигдөр “Компанийн засаг­лал ба хөрөнгийн зах зээл” форумыг зохион байгууллаа. Форумд Хонконг, Шанхай, Лондоны хөрөнгийн бир­жийн төлөөлөгчид болон Монго­лын санхүүгийн салбарынхан оролц­сон юм. Форумын үеэр Хон­кон­гийн хөрөнгийн биржийн бүрт­гэлийн хэлтсийн захирал Кате­рин мэн, “Хөрөнгийн биржийн шалгуур компанийн засаглал хоёр нягт холбоотой. Хонконгийн бир­жийн хувьд компанийн ТУЗ-ын бүрэл­дэхүүн, хараат бус гишүүдийн талаар эн тэргүүнд авч үздэг” хэмээсэн юм. Харин Санхүүгийн зохицуулах хо­рооны дарга Ц.Баярсайхан “Хө­рөн­гийн биржийн листингийг чанар­жуулах асуудал нэлээд чухал байна. Юун түрүүнд Компанийн тухай хуультай болох хэрэгтэй” гэсэн юм

Корпорацийн засаглалыг хөг­жүү­лэх төвийн захирал Х.Бат­жаргал:

-Хөрөнгийн зах зээлийг хөг­жүүлж, Монголын олон компани гад­ны хөрөнгийн биржүүдээс мөн­гө татах эрин үе эхэлж байна. Ийм үед хөрөнгийн зах зээлтэй хөл ний­лүүлж алхахын тулд компанийн засаг­лалаа маш сайн хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл оролцогч та­лууд болох хэрэглэгч, хөрөнгө оруулагч, Төлөөлөн удирдах зөвлөл, олон ний­тийн эрх ашгийг хамгаалахуйц дү­рэм, журмаар шийдвэрээ гаргаж, бодлогоо тодорхойлох ёстой гэсэн үг. Хөрөнгө оруулагчид ч ийм компанийг хайдаг цаг иржээ. Монголын тухайд компанийн засаглалын хөрс муу байна. Хөрөнгийн бирж энэ дагуу холбогдох шаардлагаа маш хатуу илэрхийлэх ёстой.

Санхүүгийн зохицуулах хороо­ны Үнэт цаасны газрын орлогч дарга С.Тулгаа:

-УИХ-аар батлах гээд хэлэл­цүүлгийн шатандаа яваа Компанийн тухай хуульд бид нэлээд найдаж байна. Ингэснээр бид цаашдаа дэл­хийн томоохон Хөрөнгийн бир­жүүдтэй нэг түвшний шалгуур үзүү­лэлтийг компаниудад тавьж чадна. Ер нь бид 2000 оноос эхлэн энэ та­лаар ярьж эхэлсэн. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр бэлдэж буй энэ үед яах аргагүй анхаарал татсан сэ­дэв болоод байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж