Йемений дайн удахгүй төгсөнө гэж Саудын Араб мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Йемений дайн удахгүй төгсөнө гэж Саудын Араб мэдэгджээ

Фото: Mohammed / Zumapress / Global Look

 

Йемен дэх дайн удалгүй дуусаж магадгүйг Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр хэллээ гэж Reuters агентлаг дамжуулжээ.

 

“Компани удалгүй дуусах нэг шинж нь Салех болон хоусистууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2216 дугаар тогтоолыг хүлээн авцгаан хэлэлцээрт орсон явдал. Бид бас хуурай замаар амжилттай давшилт хийж босогчдын эзлээд байсан ихэнх нутгийг эргүүлэн авлаа” хэмээн аль-Жубейр Эр-Риядад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

 

Йемений иргэний дайнд нэг талаас шиитийн "Ансар Аллах» хөдөлгөөний хоусистуудын зэвсэгт жигүүр, нөгөө талаас тус орны суннитийн ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади ба түүний засгийн газар оролцож байна. Энэ жилийн эхээр босогчид тус орны нийслэл Сана хотыг эзлээд өмнө зүг рүү довтолгоон хийсэн юм.

 

Гуравдугаар сард босогчид Аден хотыг эзэлсний дараа ерөнхийлөгч Хади дүрвэн зугтжээ. Тэр сарын сүүлчээр Хадийг буцаан засагт нь суулгах зорилгоор Саудын Арабын толгойлсон эвсэл Йеменд цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм.Саудын агаарын довтолгоон олон зуун йеменчүүд үрэгдсэн бөгөөд энэ дайныг Иран эвслийн хоморголон устгах ажиллагаа гэж нэрлэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж