
Эхний хагаст 40-46 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бол тоглолтын сүүлийн хагас Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд оноог ойртуулж чадсан бөгөөд тоглолт дуусахад 10 секунд дутуу байхад 95-97 харьцаатай болгож чаджээ. Гэвч сүүлийн довтолгоог Леброн хийсэн ч түүнийг Испани залуу Пау Газол хаалт тавьж ялалт хүлээжээ.
Тус тоглолтод Никола Моритик 19 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн Деррик Рөүз 18 оноо, Жимми Батлер 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 25 оноо, 10 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг үзүүлжээ.
Бусад тоглолтууд
Детройт Пистонс 106-94 Атланта Хаукс
Клевлэнд Кавалерс 95-97 Чикаго Буллз
Нью-Орлэйн Паликанс 95-111 Голдэн Стэйт Уорриорс
Эх сурвалж:www.mminfo.mn