Аделийн клип “Оддын дайнаас” алдартай байна

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Аделийн клип “Оддын дайнаас” алдартай байна

Адель

Фото: Hubert Boesl / DPA / Global Look

Британийн дуучин эмэгтэй Аделийн Hello дууг YouTube дээр цагт сая гаруй удаа үзэж сонсож байна. Цагт хамгийн олон удаа буюу 1,6 сая гэж бүртгэгджээ. Гэтэл YouTube дэх бас нэг алдартай видео болох “Оддын дайны” долоогийн трейлерийг цагт үзсэн хүний хамгийн олон тоо нь 1,2 сая байсан юм.

Hello видео аравдугаар сарын 23-нд анх сүлжээгээр гарч ирээд эхний хоногтоо 27,7 сая хүний сонирхлыг татжээ. Өмнөх дээд амжилт нь 20,1 сая хүн сонирхсон Тейлор Свифтэд байлаа. Хоёр хоногийн дотор Hello 50 сая удаагийн хандалтыг цуглуулж чаджээ.

Клипийг канад найруулагч Ксавье Долан хийсэн бөгөөд тэрээр "Нөгөө л нэг Лоранс», "Ээжий» кинонуудараа алдартай.

Apple-ийн NME авсан мэдээллээр, Hello нь 102 орны iTunes чартуудад нэгдүгээр байранд байна. Аделийн ирэх сард гарах "25» цомог урьдчилсан захиалгаар тэргүүлж явна. Дуучин бүсгүйн дөрвөн жилийн өмнөх "21» цомгийн худалдаа ч бас нэмэгджээ. Мөн есөн оронд энэ цомог нь эргээд “хамгийн гүйлгээтэй  топ-10” цомгийн тоонд ороод иржээ.

Адель Лори Блю Эткинс нь орчин цагийн хамгийн амжилттай дуучин эмэгтэй юм. Түүний хамгийн анхны "19» (2008)  цомог нь түүнд “Хамгийн шилдэг шинэ дуучин”, “Эмэгтэй дуучдын шилдэг дуулалт” гэсэн хоёр номинацийн Grammy: шагналыг авчирсан. Аделийн хоёр дахь цомог нь Их Британийн “мянган жилийн бестселлер” болжээ. Түүний хамгийн том хит нь Rolling In The Deep юм.

Hello нь Бондын ээлжит киноны Skyfall дуунаас хойших гурван жилийн дараах анхны дуу болж байна. Аделийн "25» гэсэн шинэ цомог арваннэгдүгээр сарын 20-нд худалдагдаж эхэлнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж