Дэлхийн зах зээл дээрх үнэ ханш

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээл дээрх үнэ ханш

Баасан гаригийн 16.30 минутын байдлаар түүхий эд, металл бусад химийн бодисуудын дэлхийн зах зээл дээрх үнэ ханш дараах байдалтай байна. Цөмийн реакторын түүхий эд болох ураны ханш нэг кг нь 90 гаруй ам.доллар байна. 2008 оны дундуур нэг кг ураны ханш 300 ам.доллар болж байсан. Нэг трой унци алтны үнэ Лондонгийн бирж дээр 1154.71 ам.доллар байна. Нэг унци мөнгө 18.32 ам.доллар байна. 2008  оны сүүлээр нэг удаа ноцтой унасныг эс тооцвол зэсийн үнэ сүүлийн арван жилд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд нэг кг зэсийн ханш 7.875 ам.доллар байна. Нэг баррель түүхий газрын тосны үнэ одоогийн байдлаар 84.87 ам.доллар байна. Ази, Австралийн хөрөнгийн биржүүд Гринвичийн цагаар +8 +9 цагуудад хаагдах болно. Европийн биржүүд Улаанбаатарын цагаар баасан гаригийн 22 цагаас бямба гаригийн 00 цагт  хаагдах бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж Улаанбаатарын цагаар бямба гаригийн үүрээр хаагдах болно. Дэлхийн хөрөнгийн болон арилжааны томоохон биржүүд хагас, бүтэн сайн өдрүүдэд амрах ба ирэх даваа гаригт дэлхийн зах зээлийн арилжаа үргэлжлэх болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж