Орос нисэх хүчний бөмбөгдөлт ихэссэнийг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Орос нисэх хүчний бөмбөгдөлт ихэссэнийг тайлбарлав

Орос нисэх хүчний бөмбөгдөлт ихэссэнийг тайлбарлав

Сири дэх Оросын нисэх бүлгийн байлдааны нислэг ихэссэнийг тагнуулын баталгаатай мэдээлэл нэмэгдсэн талаар Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков өгүүлсэн байна.

Сүүлийн нэг хоногийн дотор Оросын Агаар, сансрын хүчний нисэх онгоцнууд 71 удаагийн байлдааны нислэг хийж террористуудын 118 байрлалд цохилт өгчээ. Идлиб, Хомс, Хама, Алеппо, Дамаск, Латакия муж дахь Исламын дайчдын байрлалыг бөмбөгдсөн байна.

Латакия мужийн Сальма суурины ойролцоо дайчдын командын байрлал болон томоохон сум хэрэгслийн агуулахыг устгажээ. “Өмнө нь бэлтгэн нөөцөлөн нуусан” дайчдын баазуудыг илрүүлж бөмбөгджээ. Дамск мужийн Мисраб суурин дахь «Жейш аль-Ислам» бүлгийн командын байрыг устган дайчдын байрлаж байгаа байлдааны ажиллагааг удирдлагагүй болголоо гэж Конашенков хэлсэн байна.

Мөн тэрээр Хмейми баазад байрлаж байгаа онгоцнууд техникийн ямар нэгэн сааадгүй сайн байдалд байгаа, зэр зэвсэг, шатахуун хангалттай гэлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж