Виа ГРА хамтлагийн шаргал үст дуучин Вера Брежнева гурав дахь амьдралаа зохиожээ. Түүний шинэ нөхөр нь Виа-ГРА хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Константин Меладзе юм.
Хосуудын харьцаа өнгөрсөн жилээс гүнзгийрч эхэлсэн бөгөөд хуримын ёслол аравдугаар сарын 24-ний өдөр Италийн Тускан эрэг дээрхи In Forte dei Marmi амралтын газар болсон байна. Энэ үеэр Il Tirreno Versilia нэртэй орон нутгийн сонингийн сэтгүүлчид доорхи зургуудыг буулгаж амжжээ.
Эхний зураг дээр Вера Брежнева цэцгийн баглаанаар нүүрээ даран, гарч яваа зураг юм.
Хоёр дахь зурагт, сүйт хархүү болох Константин Меладзе цэнхэр хослол өмсөж, энгэртээ цагаан сарнай хатгасан байдалтай гарчээ. Түүний ард Вера Брежнева харагдаж байна.
Константин Меладзегийн төрсөн дүү болох дуучин Валерий Меладзе ч бас хамтлагийн дуучин Альбина Джанабаеватай гэр бүл болж, хүүтэй болсон юм.
Ш.МЯГМАР