ФИФА-гийн хоёр дахь албан тушаалтныг АНУ-д шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

ФИФА-гийн хоёр дахь албан тушаалтныг АНУ-д шилжүүлнэ

Швейцарьт баривчлагдсан ФИФА –гийн /олон улсын хөлбөмбөгийн холбоо/ хоёр дахь албан тушаалтныг АНУ-д шилжүүлэн өгөхөөр болжээ. Бразилийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Хосе Мариа Мариныг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөр болсныг Швейцарь мэдээлэв. Өдгөө 83 настай Хосе Мариа Мариныг маркетингийн эрх олгохтой холбоотой авлигын хэрэгт сэжиглэж байгаа юм. Түүнийг Америк болон Бразилийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад спорт маркетингийн компаниудаас олон сая ам.долларын авлига авсанд сэрдэж байгаа аж.

Өмнө нь Швейцарийн тал ФИФА-гийн дэд ерөнхийлөг асан Жеффри Уэббыг АНУ-д шилжүүлэн өгсөн билээ. ФИФА-гийн долоон албан тушаалтныг өнгөрсөн тавдугаар сард Швейцарьт хуралд оролцохоор ирэх үед нь баривчилсан юм. АНУ-ын мөрдөн шалгах албаныхан ФИФА-гийн одоогийн болон өмнөх удирдлагуудад холбогдох олон тэрбум ам.долларын авлига, мөнгө угаах хэргийг мөрдөн шалгаж эхлээд буй.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж