“Орон сууц 4000-2” үзэсгэлэн хөл ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

“Орон сууц 4000-2” үзэсгэлэн хөл ихтэй байна

Монгол Улсын Засгийн газрын Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Орон сууц 4000-2” үзэсгэлэнөнгөрсөн баасан гаригт “Чандмань Экспо” төвд нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнг Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа юм байна. Дээрх арга хэмжээнд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани оролцож байгаа аж. Төрийн албан хаагчид дээрх компаниудын барилгатай танилцаж, санал бодлоо солилцож, байраа сонгоход нь ихээхэн дэмжлэг болж байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн дээрх үзэсгэлэнтэй амралтын өдрүүдэд  олон хүн танилцаж байна гэдгийг зохион байгуулагчид ярилаа.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж