Цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт холбогджээ

Цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт холбогджээ

2015 оны аравдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт буудалд хүн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, амь насаа алдсан хүний хувьд гадны нөлөөтэй байх магадлалтай гэж үзсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж сэжигтнүүдийг саатуулсан байна. Сэжигтнүүдийн хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа болоод ажиллаж байсан хүмүүс аж. Одоогоор сэжигтнүүдийг хорих 461 дүгээр ангид түр саатуулан мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм.

М.КЕЙТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж