Шарапова Халепыг хожив

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Шарапова Халепыг хожив

Мария Шарапова

Фото: imago sportfotodienst / Global Look

Мария Шарапова Сингапурт болж буй дэлхийн шилдэг найман тамирчны оны эцсийн гэх Эмэгтэй теннисчдын холбооны албан бус дэлхийн аваргын тэмцээнд ялах хамгийн өндөр магадлалтай Румыны Симона Халепыг 6:4, 6:4 харьцаатайгаар хожин улаан хэсэгт тэргүүлж эхлэв.

Румыны бүсгүйг хожсон нь Шараповагийн жилийн эцсийн дүнгийн тэмцээн дэх 20 дахь ялалт байсан бөгөөд өнөөдөр тоглож байгаа тамирчдаас эдгээр тэмцээнд хамгийн олон ялалттай нь Серена Уильямс (26) юм. Тэрээр биеийн байдлаас болон энэ жилийн эцсийн тэмцээнд орохоос татгалзсан байв. Түүнийг хөл хүндтэй болсон гэх мэдээлэл одооноос гарч байна.

Улаан ба Цагаан хэсүүдэд тоглож байгаа найман тамирчдын шилдэг хоёр нь хагас шигшээд шалгарах юм.

Өнгөрсөн оны жилийн эцсийн тэмцээний ялагч Серена Уильямс

© EPA/SHAHJAHAN MOIDIN

Сингапурт Эмэгтэйчүүдийн дэлхийн теннисний холбооны (WTA) энэ тоглолтын улирлын шилдэг найман тамирчдын Жилийн эцсийн дүнгийн тоглолт энэ сарын 25-нд эхэлжээ. Ялагч болох боломж Оросын Мария Шараповад байгаа. Тэрээр энэ тэмцээний 2004 оны аварга юм.

WTA 1972 оноос хойш 44 дэх удаагаа жилийн эцсийн дүнгийн тэмцээнийг явуулж байна. Дөчин жилийн дотор олон хотуудад тэмцээн болсон бөгөөд энэ жилээс эхлэн 2018 он хүртэд Сингапурт болж байх юм.

© EPA/JOHN G. MABANGLO

Екатерина Макарова, Елена Веснина  хоёр оны эцсийн тэмцээний хосын төрөлд өрсөлдөж байна. Тэд ялах магадлал ихтэй байгаа. Тэмцээний бүх тоглолтууд Сингапурын 12 үзэгчдийг багтаах хаалттай цэнгэлдэхэд явагдана. Тэмцээний шагналын сан нь 6,5 сая ам.доллар.

WTA-гийн тэмцээнд Чехословак ба АНУ-ын тоглож байсан Мартина Навратилова найман удаа тэргүүлсэн дээд амжилт. Мөн тэрээр 1978-1986 онуудад зургаан удаа шигшээд тогложээ. Таван ялалт Германы Штеффи Граф, дөрвөн ялалт америк бүсгүйчүүд Крис Эверт, Серена Уильямс нарт бий. Өнөөгийн тоглогч нараас Шарапова (2004 онд), Квитова (2011) хоёр нэг нэг ялалттай байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж