Нидерландын хаан Уиллем-Александрын эхнэр Максима Хятадад айлчлах үеэрээ өвджээ. Максима хатан бөөрний халдвараар өвдсөний улмаас төрийн айлчлалыг орхин нутаг буцахаар болсон байна. Түүнд халуурах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Хатныг Гааг дахь Броново эмнэлэгт хэвтүүлэн дэлгэрэнгүй шинжилгээ авахаар бэлтгэж байгааг засгийн газраас мэдээлэв.
Уиллем-Александр 2013 онд Нидерландын хаан болсноосоо хойш Хятадад анхны төрийн айлчлалаа хийж, хоёр орны харилцааг сайжруулахаар хичээжээ. Хааныг дагалдан өргөн бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөгчид Хятадад ирсэн байна. Өмнө нь 2014 онд Хятадын ерөнхийлөгч Си Жинпин Нидерландад айлчилж байсан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ