Оросын цэрэг амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Оросын цэрэг амиа хорложээ

 

ОХУ-ын армийн цэрэг Сирид амиа хорлосон талаар эх сурвалжууд мэдээлжээ. Оросын батлан хамгаалах яамнаас цэргийн нэрийг дурьдаагүй боловч амиа хорлсон хэмээн мэдээлэв. Сири дэх Хмеймим агаарын баазад гэрээт цэргийн үүрэг гүйцэтгэж байсан техникийн мэргэжилтэн амиа хорлосон гэж батлан хамгаалах яамын төлөөлөгч мэдээлжээ.

 

Харин зарим эх сурвалжууд цэргийн нэрийг 19 настай Вадим Костенко гэдэг бөгөөд ОХУ-ын өмнөд хэсгийн Краснодарын хязгаараас ирсэн болохыг гэр бүлийнхнээс нь тодруулжээ. Вадим Костенкогийн эцэг хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Түүнийг  эмэгтэй хүнээс болж амиа хорлосон гэж бидэнд хэлсэн. Гэхдээ тэр хэзээ ч ийм зүйл хийгүй. Би хүүгээ сайн мэднэ” хэмээжээ. Амиа хорлосон цэргийн цогцосыг өчигдөр /Х.27/ гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас эхлэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгч эхэлсэн юм. Гэвч Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын арми ялагдал хүлээж эхэлсний дараа ОХУ хэт даврагчдын эсрэг агаарын цохилт өгөх болсон нь хардлага төрүүлж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж