АНУ Ираны цэргийг тоолов

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

АНУ Ираны цэргийг тоолов

Фото: Vianney Le Caer / Zumapress / Global Look

 

Сири, Иракт гурван мянга орчим Ираны цэрэг байлдаж байна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны тэргүүн Жозеф Данфорд мэдэгдсэнийг Reuters дамжуулав.

 

“Одоо Иракт мянга гаруй иран цэрэг тулалдаж байна. Сирид бол хоёр мянгаас арай цөөн иранчууд байгаа. Энэ тоо нь байнга хувирч байна” хэмээн генерал хэлжээ. Ираны цэргийнхэн Сирид Башар Ассадад туслаж байгаа бол Иракт засгийн газрын талд нь байлдаж байна. Тегеран албан ёсоор мэдээлэхдээ зэвсэг болон цэргийн зөвхлөхүүдээр тэдэнд тусалж байгаагаа мэдэгдсэн юм. Харин цэргээ дайнд оролцуулаагүй гэдэг.

 

Үүнээс өмнө Ираны цэргийн дарга нар Сирид үрэгдсэнийг мэдээлж байв. Аравдугаар сарын 23-нд Ираны экс ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын бие хамгаалагч байсан офицер тэнд үрэгдсэн нь тодорхой болов.

 

Исламын улс бүлгийн дайчидтай хийсэн тулалдаанд Ираны Исламын хувьсгалын манаа корпусын хошууч генерал Фаршад Хасунизаде амь үрэгдсэн байлаа. Бригадын генерал Хамид Мохтарбанд, генерал Хоссейн Хамедани нар амь үрэгдсэн юм. Сирид нийтдээ найман иран цэргийн албан хаагчид амиа алджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж