Холлидэй хорт хавдрын эсрэг нүцгэлэв

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Холлидэй хорт хавдрын эсрэг нүцгэлэв

Биеийн жингээрээ дэлхийд алдаршаад байгаа Америкийн фотомодель Тесс Холлидэй дэлхий даяар эхэлсэн “Хөхний даравчгүй өдөр” (#NoBraDay) гэх арга хэмжээнд нэгджээ.

Дэлхийн олон мянган эмэгтэйчүүд дотуур хувцасгүй зургаа сүлжээнд тавин хөхний хорт хаврын эсрэг өдрийн арга хэмжээг дэмжин байнга эмнэлэгийн шинжилгээнд орж байхыг бусад эмэгтэйчүүдэд уриалжээ.

Энэ арга хэмжээнд нь дэлхийн хамгийн тарган plus-size ангиллын фотомодель Тесс Холлидэй нэгдэн өдөөн хатгасан зургаа өөрийн Instagram-д нийтэлжээ. Зурагт Холлидэй угаалгын өрөөндөө зургаа татуулан, гар дээрх шивээсээ үзүүлсэн байлаа. Гэхдээ нэг их удалгүйгээр тэр зургаа сүлжээнээс авсан байв.

Одоо Тесс Instagram-д сая орчим хүний бүртгэлтэй. Энэ эмэгтэй тарган гэж огт зовдогүй. Бүдүүн хүмүүст дургүйчүүдийг тэр үл тоодог ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж