Xөгжимт усан оргилууртай болно

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Xөгжимт усан оргилууртай болно

“Дархан 50” цогцолбор хөгжимт усан оргилууртай болно

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрөгч амралтын өдөр тойрогтоо
ажиллажээ. Энэ үеэр тэрбээр Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн
хүрээнд 50 бүтээлч ажлын нэг болох “Дархан-50” цогцолборын бүтээн
байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан байна. 3,2 га талбайтай, усан
оргилуур, ногоон байгууламж бүхий цогцолборын нээлтийн ёслол долдугаар
сарын 10-нд болох юм. Энэ өдөр Төрийн далбааны өдөр бөгөөд тус
цогцолборт хэмжээгээрээ улсын хэмжээнд хоёрдугаарт орох Төрийн далбаа
манддаг учир энэ өдрийг бэлгэдэн сонгожээ. Цогцолборын Төрийн далбааны
баганыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын санаачилга, дэмжлэгээр 70 сая
төгрөгийн өртгөөр босгосон. Цаашид тугны суурийг гантиглах ажил хийх
гэнэ. Харин эрхэм гишүүн тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөс 160
сая төгрөгийг хөгжимт усан оргилуурын төсөвт зарцуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус хөгжимт оргилуурын бүтээн байгуулалтын ажлын явц
80  гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Мөн тойрогтоо ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын
хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн Дархан сумын гурван өрхийн
эмнэлэгт суудлын автомашин гардуулсан байна. Тус аймгийн хэмжээнд тендер
зарлаж, автомашин нэг бүрийг 12 сая төгрөгөөр төсөвлөн ийнхүү Дархан
сумын таван өрхийн эмнэлгийн гурвыг нь автомашинтай болгожээ. Мөн тус
аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэний машин гардуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж