ОУВС-гийн тэргүүнд өрсөлдөгчдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн тэргүүнд өрсөлдөгчдийг нэрлэв

Олон улсын валютын санг толгойлох нэр дэвшигчдийн сүүлийн шатанд өрсөлдөгчдийг нэрлэлээ. Францын Сангийн сайд Кристина Лагард, Мексикийн Төв банкны тэргүүн Августин Карстен нар энэ байгууллагын тэргүүнийн топ албан тушаалд өрсөлдөх болжээ. Секс дуулианд нэр холбогдсон экс-тэргүүн Доминик Стросс-Кан албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасны дараа түүний суудлыг хэн залгах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татах болсон.

Стросс-Кан зочид буудлын үйлчлэгч эмэгтэйд хүч хэрэглэсэн хэргээр баривчлагдан хоригдож байгаа ч өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрөөгүй байна.  Олон улсын валютын сан энэ сарын 30-нд тэргүүнийг сонгох процесс дуусна гэж мэдэгджээ. “Гүйцэтгэх зөвлөл нэр дэвшигчидтэй Вашингтонд уулзсаны дараа тэргүүнийг сонгож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрнө” гэж тус сангаас мэдэгдсэн байна.

ОУВС-гийн тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр рейтингтэй байгаа нь Кристина Лагард.  Европын холбоо түүнийг дэмжихээ илэрхийлсэн авч Азийн хөгжиж буй орнууд эсрэг саналтай байсан билээ. Хатагтай  Лагард гишүүн орнуудын саналыг авахын тулд Хятад, Энэтхэгт айлчилсны эцэст Египет, Индонези, Арабын нэгдсэн Эмират улс түүнийг дэмжих болсон байна. Харин түүний өрсөлдөгч  Карстены талд Латин Америкийн орнууд зогсч буй ажээ. Карстен даваа гаригт Петерсоны эдийн засгийн институтэд илтгэл тавихдаа “Би өөрийгөө хуураагүй. Өрсөлдөөн яг л 5:0-ээр эхэлж буй хөлбөмбөгийн тэмцээн шиг байгаа” хэмээжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж