Японы ерөнхий сайд Шинзо Абегийн Төв Азийн айлчлал үргэлжилж байна. Шинзо Абе ням гаригт Узбекистанд айлчилж, 12 тэрбум иений зээл, 700 сая иений буцалтгүй тусламж олгохоор болсон байна. Энэ нь Узбекистаны цахилгаан станцуудыг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг сайжруулахад зориулагдах аж. Узбекистан дахь айлчлалаас өмнө Шинзо Абэ мөн Туркменистанд айлчилж ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовтой уулзсан юм. Туркменистанд тэрээр эрчим хүчний салбарт 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн юм. Туркменистан нь дэлхийд дөрөвт орох байгалийн хийн нөөцтэй бөгөөд байгалийн хийгээ Орос, Хятадад нилээд хямдаар нийлүүлж ирсэн юм. Түүнчлэн Шинзо Абе Тажикистаны айлчлалын үеэр хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт 900 сая иений тусламж үзүүлэхээр амлажээ. Мөн мөнгө угаах болон терроризмын эсрэг Япон болон Тажикистан улс хамтран ажиллахаар ярилцаж тохиролцсон байна.
Шинзо Абегийн айлчлал өнгөрсөн долоо хоногт Монголоос эхэлж, Туркменистан, Тажикистан, Узбекстан, Киргизстан, Казакстан зэрэг улсуудаар үргэлжилж байна. Шинзо Абегийн Төв Азийн айлчлал лхагва гаригт /Х.28/ өндөрлөх юм. Шинзо Абегийн Төв Азийн айлчлал нь бүс нутаг дахь Хятадын нөлөөлийг багасгах зорилготой гэж ажиглагчид дүгнэж буй. Түүнчлэн Япон улс байгалийн баялаг ихтэй орнуудтай холбоо харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES