Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй Жеймс Бондын цувралын шинэ анги “Spectre” өчигдөр /Х.26/ Английн Лондон хотноо нээлтээ хийлээ. Сүр дуулиантай киноны нээлтэнд үе үеийн “Бондын бүсгүйчүүдээс” гадна Их Британийн ханхүү Харри, Кембрижийн гүн Уильям болон түүний гэргий Кейт Миддлтон нар хүрэлцэн ирсэн байна.
Шилдэг тануулч Жеймс Бондын дүрд жүжигчин Даниель Крейг тоглосон юм. Даниель Крейг Бондын дүрийг бүтээсэн зургаа дахь жүжигчин аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL