Хасбанк бизнес эрхлэгчидтэй зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Хасбанк бизнес эрхлэгчидтэй зөвлөлдлөө

Мэдэгдэл: 13 сарын 9, 2011
ХАСБАНК БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ЗӨВЛӨЛДЛӨӨ

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас санаачлан БЗД-ийн ИТХ-ын ивээл дор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, МҮХАҮТ, ШУА-ийн Технологийн Инкубатор, ХасБанк хамтран зохион байгуулсан “Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлгөөн” 6 сарын 9-ний өдөр болж өнгөрлөө.

Уг хамтарсан зөвлөлгөөнд БЗДүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 140 бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо илэрхийлсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, холбогдох яамдаас явуулж буй үйлвэрлэлийг дэмжих бодлого, бизнесийн орчныг сайжруулах тал дээр хэрэгжүүлж буй ажлууд, ажлын байр нэмэгдүүлэх зорилгын талаар мэдээлэл солилцсон бол бизнес эрхлэгчдийн зүгээс зээл болоод санхүүжилтийн тусламж, шинэ технологи болон тоног төхөөрөмжийн хэрэгцээ, мэргэжлийн сургалт, сурталчилгаан дээр хамтран ажиллах түншлэлийн тухай саналуудыг салбар хуралдаануудын үеэр тавьсан юм.

Монгол орны эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй ХасБанк нь эрчимтэй хөгжиж буй ЖДБ эрхлэгчдийн хэрэгцээ, зөвлөмжинд тулгуурласан банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөлгөөний үеэр 11 ЖДБ эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлж зээлийн батламж гардууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж