Латакия мужид террористуудын командын байруудыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Латакия мужид террористуудын командын байруудыг устгажээ

Дарайгч онгоц Су-25

Руслан Шамуков/ТАСС, архив

 

Оросын нисэхийн групп Сирийн Латакия мужид “Исламын улс” бүлэглэлийн командын гурван байрыг устгалаа гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков ээлжит хэвлэлийн мэдээлэлдээ өгүүллээ.

 

“Латакия мужийн Сальма суурины ойролцоо Су-25 дайрагч онгоцнууд ИУ-ын дайчдын бэхэлсэн гурван районд дайралт хийн байрлалуудыг устгалаа” гэж Конашенков хэлэв.

 

Түүний хэлснээр, "сүүлийн гурав хоногт нисэх групп 164 байлдааны нислэг хийж террористуудын 285 байрлалд  цохилт өглөө. Сүүлийн өдөр онгоцнууд 59 нислэг хийж Хама, Идлиб, Латакия, Дамаск, Алеппо, Дэйр-эз-Зор мужуудад террористуудын 84 байрлалд цохилт хийсэн байна".

 

Дамаск, Алеппо мужуудад хийсэн  агарын цохилтын талаар

 

Дамаск мужид "Жебхат ан-Нусра" бүлэглэлийн зэвсгийн томоохон агуулахыг  устгажээ.

 

Дамаск мужид хийсэн цохилт

 

"Дамаск мужийн Зүүн Гутагийн районд хоёр металл зэвсгийнагуулахад бөмбөгдөх үеэр тэнд хадгалагдаж байсан  зэсэг бүрэн дэлбэрч хоёр байгууламж устгагджээ”. Су-24 хоёр бөмбөгдөгч Алеппо мужид “Исламын улс” бүлгийн том калибрийн пулемёт, миномет, зенитийн ЗУ-23төхөөрөмжтэй  баазыг устгажээ. Нисгэгчгүй онгоцноос Хибрат-эль-Амия суурины ойролцоо террористуудын том баазыг илрүүлсний дараа түүнийг бүрэн устгасан байна.

 

ХАМА мужид хийсэн агаарын цохилт

 

Зайтан суурины ойролцоо исламын дайчдын командын байрыг илрүүлсний дараа түүнд Су-34 онгоц агаараас довтлон устгажээ. Мөн Дейр-эз-Зора мужид Су-24М онгоц террористуудын бэхэлсэн  байрлалыг устгажээ. Тэнд байсан сум хэрэгсэл бүрэн дэлбэрчээ.

 

Хама мужид заводыг устгалаа

 

Жийп машинд пулемёт суурилуулах үйлдвэрийн газрыг Оросын онгоцнууд устгажээ. Бөмбөгдөлтийн улмаас уг цех бүрэн  шатжээ.

 

Оросын онгоцнууд террористуудыг сум хэрэгслээр  хангах замыг нарийн хяналтдаа аван замуудад хөдөлгөөн илрэнгүүд цохилт өгч байна.

 

Су-25  дайрагч онгоцнууд Идлиб,  Хомс  мужуудад террористуудын автын цувааг бөмбөгдөн устгалаа. Гурван ачааны машин, шатуун тээвлэгч нэг машин тэднийг хамгаалж явсан хоёр машиныг устгажээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж