Гадаад паспортын захиалга нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Гадаад паспортын захиалга нэмэгджээ

Энэ жилийн хувьд гадаад паспортын захиалга нэмэгджээ. Учир нь 2015 оноос ОХУ-руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан иргэдийн захиалга нэмэгдэх болсон байна. Тухайлбал, өмнө нь жилд 130 мянган иргэн гадаад паспорт захиалдаг байжээ. Харин 2015 оны эхний арван сарын байдлаар л гэхэд гадаад паспорт захиалга 160 мянгад хүрсэн хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв.

Ялангуяа Улаан Үд, Итгэлт хамба руу аялах иргэдийн тоо  нэмэгджээ. Гадаад паспортын хэлтсийн өдрийн үйл ажиллагааны 40 гаруй хувийг нь Итгэлт хамба руу аялах иргэдийн захиалга эзэлдэг байна.  

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж