“Хувьсал” продакшны сор болсон залуу жүжигчин О.Мөнхдалайн халамжит хань, хайртай гэргий нь энд намирч явна. Загвар өмсөгч болоод ч тэр үү гурван хүүхэд төрүүлсэн гэхэд төрж тэлээгүй юм шиг биеэ сайн авч явдаг бүсгүй бол “Хувьсал”-ын бэр Э.Зулгэрэл.Одоо тэрээр “Queen Chiken”-ийг удирдан ажиллаж байгаа гэсэн.
Нэг тогооноос зэрэг буцалж, үерхэн нөхөрлөж амьдралаа зохиосон хосууд хэдий загвар өмсөгч мэргэлжилтэй ч хоёул өөр өөр зам мөрийг хөөж байх шиг. Гэхдээ О.Мөнхдалай загварийн тайзыг орхилгүй, алдаж боломгүй их жүжигчний мэргэжлийг ч бас өлгөн авч цаашдын амьдралаа үргэлжлүүлэх байлгүй. Нэгэнт гэр бүл юм хойно нөхрийгөө дагаад “Хувьсал”-ынхныгаа дагаад намираад байж дээ.
Л.НАМУУН
Эх сурвалж: www.grandnews.mn