Баянгол дүүрэг, “UB palace”-ын зүүн талд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс юм унаж толгой хагаллаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г-ийн толгой дээр ”O&BN” компанийн орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгын 16 давхараас юм унаж гэмтээсэн гэх гомдлын дагуу энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Т.СОЛО