Багануурын уурхайчид өргөх бичиг барилаа

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Багануурын уурхайчид өргөх бичиг барилаа

Багануурын нүүрсний уурхайн ажилтан, ажиллагсад өчигдөр хуралдаж, сүүлийн үед нэр бүхий улстөрчдийн анхаарлыг татаад байгаа “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын томилгооны асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал, Гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ гавьяаныхаа амралтыг эдлэхээр чөлөөндөө гарах гэж буй учир УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй зарим улстөрчид халааг нь авах хүний томилгоонд санаа тавьж, Төрийн өмчийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлагуудад өөрсдийн хүнийг санал болгоод байгаа гэнэ. Харин Багануурын уурхайчид улстөрийн лоббиг эсэргүүцэж, хэрвээ нүүрсний салбарыг мэддэггүй, хэн нэгэн улстөрчийн “халаасны хүн” ирвэл хүлээж авахгүй гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт мэдэгдэж, өргөх бичиг барьжээ. Өргөх бичгийн хариуг хэрхэн өгөхөөс шалтгаалж, тэмцлийн дараагийн хувилбарыг сонгоно гэдгээ уурхайчид сануулжээ.

Тус уурхай нь Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 50 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 60 хувийг дангаараа хангадаг юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж