Пхеньян Сөүлийг заналхийлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Пхеньян Сөүлийг заналхийлээ

Ким Чен Ун

Фото: Kyodo / Reuters

 

Солонгосын хойгт цэргийн сөргөлдөөнийг өдөөж байна гэж Сөүлийг Пхеньян буруутгасан тухай Москва дахь БНАСАУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийн дагуу "Интерфакс» дамжуулав.

 

"Хэрэв Өмнөд Солонгосын тал  наймдугаар сард гаргасан  шиг сөргөлдөөнийг хурцатгах байдлаасаа татгалзахгүй бол  төсөөлөхийн аргагүй зэвсэгт  мөргөлдөөн гарч болох юм» хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ. Энэ бүх хурцатмал байдлын хариуцлагыг Пхеньян өмнөд хөршдөө өгч байна.

 

Хойд Солонгосын энэ мэдэгдлийн шалтгаан нь аравдугаар сарын 24-ний өдөр Өмнөд Солонгосын цэргийн хөлөг онгоц Хойд Солонгосын харуулын онгоцыг хил зөрчсөн гээд буудсан явдал юм.

 

Хоёр Солонгосын дунд 1950-1953 онууд зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш тэд үргэлж дайны байдалд бэлэн байгаа билээ. Тэр үеийн сөргөлдөөн эвлэрлийн гэрээгээр төгссөн байдаг.

 

 Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж