Автомашин үйлдвэрлэгч "Форд" компанийн гүйцэтгэх захирал Алан Мулаллая
мэдэгдэл хийхдээ "Бид “Тоёота" компанийг гүйцэхийн тулд ирэх дөрвөн
жилд Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятадад худалдаалагдаж буй автомашиныхаа
үнийг 50 хувиар бууруулна" гэжээ.
Тус компани ойрын жилүүдэд 5.3 сая автомашинаа тал үнээр нь худалдах юм
байна. Энэ нь компанид эрсдэл учруулахгүй гэж Алан Мулаллая онцолжээ.
Японд газар хөдлөлт, цунами болж "Тоёота"-гийн үйл ажиллагаанд доголдол
учирсан нь "Форд" компанийн удирдлагуудыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн
аж.
Р.Оюутан