
Бага тойруугийн Анкарагийн гудамж буюу “Зоос гоёл”-ын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх замын ажил дуусч, өнөөдөр өглөөнөөс тус замын хөдөлгөөнийг нээгээд байна. 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын шинэчлэлтийн ажлыг өнөөдөр дуусгахаар төлөвлөж, үдээс хойш уг замыг нээхээр төлөвлөөд байсан ч бороо орж буйгаас шалтгаалан замын хэвтээ тэмдэглэгээ хийх боломжгүй болсон тул хугацаа тодорхойгүй байна. Үдээс хойш нар гарвал тэмдэглэгээг тавьж дуусгаад, маргааш өглөө 10-р хорооллын замыг нээх ажээ. Түүнчлэн Таван шарын төмөр замын фрезертэй уулзвараас Сонсголон хүртэлх замын ажил дуусч байгаа тул энэ хэсгийн замыг мөн нээхээр болжээ.