Канадын халим агнуурын хөлөг онгоц живжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Канадын халим агнуурын хөлөг онгоц живжээ

 

Канадын баруун мужийн ойролцоо халим агнуурын хөлөг онгоц осолдож живжээ. Хөлөг онгоцон дээр 27 хүн зорчиж явснаас гурван хүний цогцосыг олсон тухай Канадын мэдээллийн агентлаг мэдээлэв. Түүнчлэн дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэж, өөр таван хүнийг уснаас аварч гаргасан байна.

 

Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж, ослын шалтгааныг холбогдох албаныхан тодруулахаар ажиллаж байгаа аж . Живсэн хөлөг онгоц нь Жеймийн халим агнуур болон аялалын төвд харъяалагддаг гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж