Холливудын алтан үеийн жүжигчин таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Холливудын алтан үеийн жүжигчин таалал төгсчээ

Холливудын алтан үеийн төлөөллөөс үлдсэн сүүлчийн жүжигчин Маурин О’Хара таалал төгссөн талаар Ирландын хэвлэлүүд мэдээлжээ. Ирланд-Америк гаралтай жүжигчин Маурин О’Хара 95 насандаа таалал төгссөнийг менежер нь мэдэгдсэн байна. Тэрээр Айдахо муж улсын Бойсе хот дахь гэртээ унтаж байхдаа үүрд нойрссон гэнэ. Маурин О’Хара таалал төгссөнд Холливудын өнөө цагийн алдартнууд “Твиттер” хуудаснаа эмгэнэл илэрхийлэн жиргэцгээж байна.

Маурин О’Хара нь 1941 онд Оскар наадмын шагналыг түүсэн “How Green Was My Valley” киноны дүрээрээ алдартай юм. Түүнчлэн тэрээр “Miracle on 34th Street”, “ Hunchback of Notre Dame”, “Parent Trap” зэрэг кинонд дүр бүтээсэн юм. Маурин О’Хара Дублинд төрж өссөн бөгөөд 1939 онд Холливудад суурьшин АНУ-ын иргэн болжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж