Математикт дэвшил хийх ДНХ компьютер

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Математикт дэвшил хийх ДНХ компьютер

ДНХ-д
суурилсан анхны компьютерийг Америкийн эрдэмтэд зохион бүтээсэн тухай
“Science” сэтгүүлд бичжээ. ДНХ нь мэдээллийг удаан хугацаанд хадгалдаг
бөгөөд эсийн бүрэлдэхүүн хэсэг, молекулыг угсрах зааврыг агуулдаг
онцлогтой. Тиймээс энэхүү ДНХ компьютер нь математикийн дээд түвшний
тооцоо хийх төдийгүй үүнийг ашиглан шинэ томъёо ч гаргах боломжтой аж.


Математикч Леонард Аделман анх 1994 онд ДНХ-д суурилсан компьютер бүтээх
санааг дэвшүүлсэн нь 17 жилийн дараа ийн биеллээ олжээ. “ДНХ-ийн 130
төрлийн бүтэц ашиглан үүнийг бүтээлээ. Энэ нь жирийн компьютерээс 20
дахин их хүчин чадалтай” хэмээн зохион бүтээгчдийн нэг Эрик Уинфри
мэдээлсэн аж.

Б.ГАНДИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж