Арслан зааны яснаас уураг гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Арслан зааны яснаас уураг гарган авчээ

Их
Британийн Йорк болон Манчестерийн их сургуулийн эрдэмтэд 600 мянган
жилийн тэртээх арслан зааны яснаас уураг гарган авсныг Sciencedaily. com
мэдээлжээ. Эрдэмтэд масс спектрометр буюу ионуудын жингийн цэнэгийн
харьцааг хэмждэг арга ашиглан ясны дээжийн бүтцийг тодорхойлсон нь уураг
гарган авахад чухал нөлөө үзүүлсэн гэнэ.


“Хамгийн өндөр настай ДНХ 100 мянган жилийн өмнөх үед хамаардаг. Үүнээс ч
өмнөх үеийн ийм уургийн тусламжтай арслан зааны талаарх генетикийн шинэ
мэдээлэл олж авна” хэмээн профессор Мэтью Коллинс мэдээлжээ. Арслан
зааны чу луужсан ясыг 1990 онд Их Бри танийн Норфольк гүнлэгээс олсон
бөгөөд бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэнээрээ ижил төрлийн олдворуудаас
онцлог.

Б.ОЮУТАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж