Порошенко сонгуулийн тооллого зөв явагдана гэж найдав

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Порошенко сонгуулийн тооллого зөв явагдана гэж найдав

 

Украинд орон нутгийн сонгууль  явагдлаа. Ерөнхийдөө тайван, идэвхи муутай явагдав. Харин Мариуполь, Донецк мужийн Красноармайскт сонгууль явагдсангүй. Одоо Дээд рад эдгээр хотуудад дахин сонгууль явуулах товыг тогтоох ёстой болов.

 

Украины Дотоод хэргийн яамны шуурхай төвийн мэдээлснээр тус оронд 10,6  мянган орон нутгийн комисс, 29,2 мянган хэсгийн комисс нээгдсэн бөгөөд харин сонгуулийн саналын хуудасны алдаа, орон нутгийн комиссийн татгалзсан зэргийн улмаас Донецк мужид 235, Красноармейскт 30 хэсгийн комисс нээгдсэнгүй ажээ.

 

Санал өгөх үйл ажиллагаа тайван явагдаж, том хотуудад орон нутгийн лидерүүд ялж байна.

 

Украины ерөнхийлөгч Петр Порошенко фейсбүүк дэх өөрийн хуудаснаа мэрийн сонгуулийн саналын хуудасны тооллогыг үнэн зөв явуулна гэдэгт найдаж буйгаа бичсэн байна. Ерөнхийлөгч орон нутгийн зөвлөлүүдэд Украиныг гэсэн эвсэл байгуулахыг уриалжээ.

 

Киев, Львов, Одесса, Днепропетровскт сонгуулийн хоёрдугаар шат явагдаж магадгүй тухай өмнө мэдээлж байсан.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж