Оросын Forbes хэвлэлийн ерөнхий захирлаар Наталья Гандурина томилогдов. Харин GEO, "Gala намртар», GEOlenok сэтгүүлүүд хаагдах гэнэ.
Өнгөрч буй долоо хоногт Axel Springer Russia хэвлэлийн газрын ерөнхий захирал Регина фон Флемминг өөрийн албан тушаалаа өгч байгаа нь тодорхой болов. Одоо Forbes хэвлэлийн газар ерөнхий захирлаа тодуулж тэр тушаалд өмнө нь Condé Nast хэвлэлийн газар, L'Officiel сэтгүүл гаргадаг Jalou Media Group Россия компанид ажиллаад амжсан Наталья Гандурина томилогдлоо. Сануулахад, Forbes, GEO, "Gala намтар», GEOlenok, OK! сэтгүүлүүдийг Орос дахь Axel Springer хариуцан гаргаж байсан бөгөөд энэ жилийн есдүгээр сард Axel Springer Russia хэвлэлийн газрыг Artcom Media компанийн эзэн Александр Федотовт зарсан байв.
Хэвлэлийн ажилтнуудтай шинэ эзэн Александр Федотов уулзахдаа, GEO, "Gala намтар», GEOlenok сэтгүүлийг хаах төлөвлөгөөтэйг хэлжээ. “Сэтгүүлүүдийн хаах шийдвэрийг Германы Axel Springer гаргасан байгаа. Одоо хэвлэлийн газарт Forbes, OK! Сэтгүүлүүд, Forbes.ru, Finanz.ru сайтууд үлдэнэ” гэж шинэ эзэн хэлснийг тэндхийн нэг ажилтан мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР