
Индонезийн нийслэл Жакарта хотноо энэ сарын 9-12-нд болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцож, найман медаль хүртсэн чөлөөт бөхийн тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өнөөдөр 17.00 цагаас хүлээн авч, уулзах гэнэ. Тус тэмцээнд алуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, “Олимп” сургуулийн дасгалжуулагч О.Пүрэвбаатар нарын удирдлага дор оролцсон Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-д Э.Даваачимэг /БТСДуС/, 59 кг-ын жинд өсвөрийн олимпийн аварга Б.Батцэцэг /Налайх/, 67 кг-ын жинд О.Оюунтуяа /Аварга/, 72 кг-д Э.Дорждулам /Багахангай/ нар мөнгө, 48 кг-д Ц.Цэнджав /Налайх/, 55 кг-д Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/ нар хүрэл медаль, харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Олимп” сургуулийн тамирчин Б.Майдар, 74 кг-д ҮБДТС-ийн тамирчин Б.Номиндалай нар хүрэл медаль хүртсэн билээ.
С.Цэлмэг