-Зүрх нь таван цулын хаан мэт-
Миний нэгэн хүндэлж явдаг анагаах ухааны нэрт профессор маань надтай уулзахаар хэл ирүүлэв. Тэрээр “Одоогоор эмнэлэгт хэвтэж байна. Удахгүй нэгэн чухал асуудлыг шийдэх гэж байгаа тул яаралтай ирнэ үү” гэж хэлүүлжээ. Би ажлаа зохицуулаад шууд л явлаа. Тэрээр нэгэн томоохон эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байв. Гурван сарын өмнө зүрхний титэм судсандаа “Rozrusznik” (Stymulacji)-NBG хэмээх электрод тавиулсан боловч одоогоор үе үе халуурахын зэрэгцээ зүрхний судасны цохилт нь 50-иас дээш гарахгүй хэвээр байсан тул эмнэлэгт дахин хэвтэж шинжилгээ хийтэл тавьсан суулгац дээр нь цусны бүлэн үүссэн мөн бактер ургасан гэж онош тодруулсан тул цаашид яах эсэхээ шийдэхээр намайг дуудуулсан нь энэ байв. Профессор: – Хэрвээ энэ аппаратыг авахуулчихвал чи миний зүрхний үйл ажиллагааг сайжруулж чадах уу гэж асуух гэсэн юм. Хэрэв чадна гэвэл би үүнийг бүрэн авахуулмаар, үгүй гэвэл дахин шинээр суулгах болчихоод байна гэлээ.
Профессор маань их ухаалаг шудрага хүн тул би ч шууд л: – Бололгүй яахав бие махбод, тамир тэнхээгээ сэргээж байж л зүрхний үйл ажиллагаа сайжирна. Ер нь зүрхэнд аппарат тавиад бүрэн эмчилнэ гэж байхгүй л дээ. Тэгээд ч аппаратыг тавьсан тохиолдолд цус шингэлэх гэх мэт олон хүчтэй эмийг насаараа уух шаардлагатай болдог. Тэдгээр нь Үржингийн Байгалмаа 49 их гаж нөлөөтэй учраас таны бие улам сульдаж хямрах болов уу гэж санаа зовж байна гэж хэллээ. Профессор маань ч илт сэргэж:
– Тийм шүү энэ аппарат надад тохирохгүй байна. Мөн энэ олон цус шингэлэх зэрэг эмүүдийг нь уугаад бие их суларч, үргэлж хөлрөн, ходоод өвдөж байна гэлээ. Ингээд монгол эм тан ууж эхэлсэн бөгөөд удалгүй халуун нь бууж цусны бүлэн нь арилсан тул хагалгаанд орж аппаратаа авахуулж цааш үргэлжлүүлэн эм тангаа уусаар одоо эрүүл саруул ажлаа хийн өдөрт хэд хэдэн хагалгаа хийхийн хажуугаар ан хийж заримдаа надад ангийнхаа хишгээс амсуулсан шиг аз жаргалтай явах болсон билээ.
Түүний зүрхэнд хий оршиж муу цус, нян, халуунтай хавсарсанаас судал нь хуйларч хурууны дор хүчтэй гүрийж үе үе зогсон лугшиж байсан тул юуны өмнө хий, халууныг дарж, цусны бүлэнг арилгахаар Шинжлэл заслыг тодорхойлсон үндэсний агар 8, Гавар 25 болон Гурван үрийн танг өгөв. Үүний дараа зүрхэнд хүрэх тэжээлийн чанрыг сайжруулахаар ходоод гэдэсний шингээлтийн үйл ажиллагааг нь тэгштгэж Тунгалаг-5, Их тан зэргийг өгөхөд цусны чанар нь сайжирч улмаар бие махбодын тамир, хүч нь илт сэргэж ирсэн тул дараагийн алхамд нь зүрхнийхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зандан 3 тан, Гожил 10 өгөөд зүрхний дайсан махбод болох бөөрийг аргадан бөөрний халууныг арилган, нянг нядлан, шээлгэхээр Арүр 18 зэргийг шат дараалан өгөхөд үр дүн сайн байгаа нь илт харагдаж зүрхний лугшилт нь 72 орчим болж ирэв байв. Үүнд уг хүн ер нь тэгш махбодтой боловч өвчний эрхээр хий, халуун түрсэн байсан тул эхлээд цусны халууныг цэвэрлээд монгол эмнэлгийн онолын дагуу арга хэмжээ авсан нь энэ юм. Үүний дараа өвчнийг дахин үүсэхээс сэргийлэн бие махбодыг тэгштгэх эм тангаа өгч ажил амралтаа зохицуулан шим тэжээл сайтай шингэхэд хялбар идээ ундаа хэрэглэхийг зөвлөж билээ.
Үржингийн Байгалмаагийн “Монгол эмчийн тэмдэглэл” номноос