Н.Энхбаяр Англи, Францад зочлоод иржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.14-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Англи, Францад зочлоод иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэсэг хугацаанд чимээгүй байсан. Тэгвэл энэ хооронд тэрбээр Англи, Францад зочлоод ирсэн байна. Тэгэхдээ тус улсуудад байгаа Монголын соёлын өвийн холбогдолтой материалуудтай танилцжээ.

Хүннү гүрний төрийн 2220 жилийн ойг тохиолдуулан Францын талтай хамтарч Улаанбаатарт гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар болжээ. Тэнд 1910-1920 оны үеийн монголчуудын байдлыг харуулсан ховор нандин гэрэл зургуудыг дэлгэх аж. Үзэсгэлэн гаргахыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмон санаачилсан байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж